Сүүлийн 3 хоногт халдварын тохиолдол нэмэгдээгүй
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 24 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. Одоогоор Увс аймагт 43 тохиолдол батлагдсанаас Улаангом суманд 17, Өндөрхангайд 18, Бөхмөрөнд 5, Баруунтуруун суманд 3 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд халдвар авсан 35 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдвартын тасагт 8 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 2 нь хүндэвтэр, 6 хүн хөнгөн байна.
Увс аймагт вакцины эхний тунд 34995, 2 дахь тунд 4399 иргэн хамрагджээ.