Халдварын тархалтаар Улаангом тэргүүлсээр байна
Сүүлийн 24 цагткоронавирусний халдварын 52 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 3209 болсон байна. Эдгээрийн 43 нь Улаангом суманд, үлдсэн нь хөдөө сумдад бүртгэгджээ. Нийт өвчлөгсдийн 2102 нь Улаангом сум буюу аймгийн төвийнхөн байна. Аймгийн хэмжээнд 321 хүн эмчлүүлж байгаагаас 4 хүний бие хүнд, 30 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн байдалтай өвджээ. Харин сүүлийн 24 цагт 26 иргэн эдгэрснээр нийтдээ 2832 хүн эрүүл болоод байна. Тусгаарлах байранд 46, гэрийн тусгаарлалтад 598 хүн байна.