Баян-Өлгий аймаг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр 21 дүгээр байрт байна

360

Баян-Өлгий аймаг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр аймгуудын дунд 21 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгааг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д дурдсан байна.

Статистикийн байгууллагаас гаргасан мэдээллээр тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 онд 382,1 тэрбум, 2019 онд 425,5 тэрбум, 2020 онд 469,7 тэрбум төгрөгт хүрчээ. Харин нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2018 онд 3,7 сая, 2019 онд 4,09 сая, 2020 4,4 сая төгрөг болж, аймгуудын дунд хамгийн бага буюу 21 дүгээр байрт орсон байна.
2020 оны байдлаар тус аймгийн ДНБ-ий 217 тэрбумыг хөдөө аж ахуй, 67,7 тэрбумыг үйлдвэрлэл, 185 тэрбумыг үйлчилгээний салбар бүрдүүлсэн аж.
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ доогуур байгаа нь томоохон үйлдвэр байхгүй, ажилгүйдлийн түвшин өндөр, хүн амын тоо их байгаа болон далд эдийн засагтай холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Иймд эдийн засгийг тэлэхийн тулд төрөөс хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бодитой дэмжлэг үзүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, тендерийг шударга явуулах, дэд бүтэц, хот төлөвлөлтөд анхаарах, аймгийн хэтийн хөгжлийн хөтөлбөр, бодлого боловсруулж ажиллах шаардлагатайг судлаачид зөвлөж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn