Баян-Өлгийд 13,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

325
УИХ-аас өнгөрсөн долдугаар сард “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.
Тус хуулийн хүрээнд Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 410 зээлдэгч 13 тэрбум 672 сая төгрөгийн ипотекийн зээлээ хойшлуулсан байна.
Түүнчлэн 2436 зээлдэгч 43 тэрбум 472 сая төгрөгийн бизнес, хэрэглээний /цалингийн, малчны, г.м./ зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг сунгуулсан ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn