Бороожуулах төхөөрөмж оруулж ирснээр ургацын хэмжээ 2 дахин нэмэгджээ

300

Баян-Өлгий аймгийн "Өлгий агро" компани тус аймгийн Алтанцөгц сумын Хааны худаг хэмээх газарт 800 га газар эзэмшин, газар тариалан эрхэлж байна.

Тус компани нь 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, арвай, буудай, овьёос, царгас, судаан өвс, эрдэнэ шиш зэрэг малын тэжээлийн ургамлуудыг тарьсан байна. Эхний жилүүдэд Ховд голоос 9 км шуудуу татаж, тариалангийн талбайгаа гар аргаар усалж байжээ. Харин өнгөрсөн зун тус аймагт анх удаа бороожуулах төхөөрөмж оруулж ирсэн байна. Мөн ОХУ, Итали, Киргизстан улсад үйлдвэрлэсэн газар хагалах, өнгөлөх, ургац хураах техник хэрэгслүүдийг худалдан авсан байна. Эдгээр ажлуудад одоогийн байдлаар 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Дээр дурдсан бороожуулах төхөөрөмж нь нэг доор 80 га газрыг услах хүчин чадалтай. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж услалтын асуудлыг шийдсэнээр 1 га-гаас авах ургацын хэмжээ 2 дахин нэмэгдсэн гэдгийг компанийн удирдлагууд хэлж байна.
Энэ жил тариалалт хийсэн 80 га газраас 300 орчим тонн ургац хураан авахаар төлөвлөж байна. Өмнөх жилүүдийн ургацыг өөрсдийнхөө үйлдвэрт түүхий эд болгон ашиглаж, малын тэжээл үйлдвэрлэдэг байжээ. Харин энэ жилийн ургацыг боодолтой өвс болгон борлуулахаар төлөвлөж байгаа юм байна. Учир нь "Өлгий агро" компанийн тариалж буй ургамлуудын тэжээллэг чанар өндөр тул үнээний фермүүд болон хурдан морь уядаг хүмүүс, малчдын дунд маш эрэлттэй байдаг аж.
Тус компани одоогоор эзэмшил газрынхаа 100 га-д нь тариалалт хийж байна. Цаашид дахиад 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 700 га газраа эдийн засгийн эргэлтэд оруулах, бороожуулах төхөөрөмжүүдийг нэмж оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn