Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихыг Увс аймгийн хэсэг малчид эсэргүүцлээ
![](http://nutag.mn/uploads/posts/2021-10/medium/1635138841_e1a200580dc227c62d3b479a92699462.jpg)
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьвал Увс аймгийн Өмнөговь сумын малчин 150 айлын хашаа хороо, хадлангийн талбай, бэлчээр хиймэл нууранд живэхээр нөхцөл байдал үүсчээ.
Бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаа урсгаж байж үлдээсэн нутгийг юу нь мэдэгдэхгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барина гэх мэдээлэл авсан. Бид орон нутгаа хамгаалах болно. Одоо урсаж байгаа голын урсгалыг устгачих юм бол мал аж ахуй амьдрах боломжгүй болно. Мал аж ахуй ч зогсчих гээд байна. Нийтдээ 100 гаруй км буюу нэлээд том газар хамрагдах юм байна лээ.