Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчийг 4 хоног хязгаарлана

347

Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 8 дугаар сарын 22-26-ны өдөр хүртэл өглөөний 06:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хязгаарлахаар болжээ. Учир нь ОХУ-ын талаас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээд тус улсын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар хийж байгаа аж.
Тухайн өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангана гэж “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компаниас мэдээлэв.
Мөн Оросын талын засварын ажилтай уялдуулан манай улсын баруун бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудад ч засварын ажил хийх тул цахилгаан эрчим хүчийг зарим өдрүүдэд бүрэн хязгаарлана гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn