Эрчим хүчний ачаалал 20 хувиар нэмэгджээ

637



Монгол Улсын Засгийн газраас айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргаснаас хойш цахилгаан эрчим хүчний ачаалал нэмэгдэж байна.

Баян-Өлгий аймгийн Цахилгаан, шугам, сүлжээний газраас өгсөн мэдээллээр, өчигдрийн байдлаар тус аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал 12,9 мВт-д хүрч 15 хувиар, өмнөх өдрөөс 20 хувиар тус тус нэмэгджээ. Харин хэвийн үед оргил ачаалал 10 мВт-д хүрдэг байна.

Иймд оргил ачааллын үед буюу оройн 17:00-21:00 цагийн үед өмнөх хэвийн түвшнээс хэтрүүлэхгүй барих, цахилгаан халаагуур зэрэг цахилгаан их зарцуулдаг тоног төхөөрөмж залгахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Хэрвээ хэрэглээ эрс нэмэгдсэн тохиолдолд автомат хязгаарлалтад орох, дэд станц, хүчний трансформатор шатах, агаарын шугам гэмтэх зэргээр цахилгаан эрчим хүчний хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүйг анхаарууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn