Увс аймгийн хэмжээнд хаваржилт хүндрээд байна
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн хэсэг, ар нуурын хөвөөнд өвөлжилт харьцангуй хэвийн байсан энэ сарын 23-ны шөнө орсон цас тал газартаа 50-55 см, уул талдаа 1,20-1,40 метр их хэмжээтэй орсны улмаас тус суманд хаваржилт хүндэрсэн байна.
Зарим малчдын өвс, тэжээлийн нөөц багассантай холбогдуулан сумын удирдлагуудаас аймгийн онцгой комисст хүсэлт гаргасны дагуу аймгийн нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Ажлын хэсэг Хужирт багийн ар нуурийн хөвөөнд өвөлжиж буй 20 гаруй өрхөөр орж, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцахаас гадна тэр чиглэлийн айлуудын нүүдэл цасанд боогдож зогссон байсныг аймаг, сумын Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.
iSee.mn