Баян-Өлгий аймгийн бэлчээрийн нөөц нийт малын 57,3 хувьд л хүрэлцэнэ

306

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2021-2022 оны өвөл 2 сая 411 мянган толгой мал өвөлжинө гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргажээ.
Харин бэлчээрийн даац тогтоох фото мониторингийн судалгаагаар аймгийн нийт бэлчээр нь 1,6 га/ц ургацтай гэж гарсан байна. Энэ нь өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад 0,8 га/ц-ээр бага үзүүлэлт аж. Мөн нийт бэлчээрийн 30 орчим хувьд нь даац 1-3 дахин, 20 орчим хувьд 3-5 дахин хэтэрсэн нь тогтоогджээ.
Өвөлжих малын тоог бэлчээрийн нийт нөөцтэй харьцуулахад 57,3 хувь нь л багтах аж.
Иймээс энэ өвөл тус аймгийн 660 мянган толгой мал отроор өвөлжихөөр болсон байна. Үүнээс 117 мянган толгой мал хөрш зэргэлдээ Ховд, Увс аймгийн нутагт, 5 мянган толгой мал аймаг дундын отрын бүс /Шар мод/-д, 200 орчим мянган толгой мал улсын тусгай хамгаалалттай газарт оторт гарахаар болсон байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn