Баян-Өлгий аймагт мал төллөлт 81 хувьтай байна

498
Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд оны эхэнд тоологдсон 885 мянган толгой хээлтэгчийн 719 мянга нь төллөж, мал төллөлт 81 хувьтай байна.

Үүнээс 713 мянган төл эсэн мэнд бойжиж, бойжилтын хувь 99,2 хувь байгаа аж. Харин 6 мянган толгой төл зүй бусаар хорогджээ.
Мал төллөлт Баяннуур суманд хамгийн өндөр буюу 93 хувь, Бугат суманд 92 хувь, бусад суманд 70-89 хувьтай байна.
Ташрамд, Баян-Өлгий аймагт газар зүй, цаг уурын онцлогоос шалтгаалан мал төллөлтийн ажил бусад аймгаас хожуу эхэлж, тавдугаар сарын эхээр дуусдаг юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn