Сумдын дарга нартай гэрээ байгууллаа

415

Аймгийн Засаг дарга Ч.Чимэд энэ сарын 7-ны өдөр сумдын Засаг дарга нартай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний биелэлтээр тухайн сумын 2022 оны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх юм байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих жилийн хүрээнд идэвх санаачилга гаргах, Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын Тамгын газраас чиглэл болгосон ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах, орон нутгийн хөгжлийн төлөө санаачилгатай, бүтээлчээр хамтран ажиллахыг даалгасан байна. 
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, сумдын 2021 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулан, хяналт шинжилгээ, үнэлгээний мөрөөр сумдад нийтлэг хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүллээ.Мөн сумдын Онцгой комисс болон гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсөв, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулгыг холбогдох албаны хүмүүссумдын удирдлагуудад танилцуулжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn