Цэргийн штабаас сумдын ЗДТГ-ын дарга нарт сургалт хийв
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн бүртгэлийн мэдээг цаг тухайд нь гарган өгч, идэвх санаачилгатай ажиллаж байгаа зарим сумын ЗДТГ-ын дарга нарыг шагнаж урамшууллаа.
Тодруулбал, цэргийн бүртгэлийн 2021 оны мэдээг нэгтгэн хүлээн авч, 2020 онд Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сум орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан Өндөрхангай, Зүүнговь, Өмнөговь, Улаангом, Зүүнхангай, Хяргас сумын ЗДТГ-ын дарга нарыг шагнаж урамшуулсан юм.
Цэргийн штабаас энэ сарын 15-ны өдөр сумдын ЗДТГ-ын дарга нарыг аймагт дуудаж, нэгдсэн сургалт семинар хийсэн бөгөөд энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна. Мөн Цэргийн штабын дарга Т.Тогтохбаяр батлан хамгаалах чиглэлээр 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2021 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулж, үүрэг чиглэл, зөвлөмжөөр ханган ажиллалаа.