Ц.Энхжил: Хамт олон маань жаргал, зовлонгийн аль ч үед хамт байдаг

354


Аймгийн
Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйлчлэгчЦ.Энхжилтэй уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулаач?
-Би Увс аймгийн Ховд суманд төрсөн. Манай аавыг Цэрэнжав гэдэг. Одоо Улаангом суманд нөхөр, хүүхдийн хамт амьдарч байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт үйлчлэгчээр ажилладаг.
-Улсад хэчнээн жил ажиллаж байнавэ?
-Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 31 дэх жилдээ ажиллаж байна.
-Төрөх тасагт ажиллах сайхан байх. Өдөр бүр шинэ хүн тосч аваад аав, ээжийг нь баярлуулах үнэхээр сайхан биз дээ?
-Баг, хамт олноороо эх хүүхдийг эсэн мэнд амаржуулж, айл гэр бүлд аз жаргал, инээд баясал бэлэглэж байдагтаа бид бүхэн баяртай байдаг. Шинэ хүнээ угтаж авсан гэр бүлийн гишүүдийн баярлалаа гэдэг үгнээс бид маш их урам зориг, эрч хүчийг авдаг. Мөн бид бүхний ажлыг ойлгож, дэмжиж байдаг ар гэрийнхэндээ баярлалаа гэж хэлэх байна. 
-Бүтэн 24 цаг ажиллахад ар гэрийн амьдралхэцүү дээ.Ингэхэд арын албыгтань хэн даадаг вэ?
-Манай ханийг Сүхээ гэдэг. Улаангом политехник коллежид сантехникийн багшаар ажилладаг. Бид 3 хүүхэдтэй. Хүүхдүүд маань хотод сурч, ажиллаж амьдарч байгаа.
   Ажлаас тараад ирэхэд нөхөр маань халуун хоол цай бэлдчихсэн, ядарсан уу миний хань гээд инээгээд сууж байдаг. Хань сайн учраас халуун, дулаан орчинд сэтгэл амар байдаг. Миний ажлыг ойлгож, намайг байнга дэмжиж байдаг хань болон гурван хүүхэддээ маш их хайртай шүү.
-Таны хөдөлмөр зүтгэлийгтөрзасгаасхэрхэн үнэлсэн бэ?
-2005 онд Байгууллагын аварга болсон. Мөн аймгийн Засаг даргын Жуух бичиг, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Үйлдвэрчний эвлэлийн шагнал, 2012 онд Эрүүл мэндийн яамны Жуух бичиг, 2016 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг зэргээр шагнагдаж байсан.
 
-Үйлчилгээний ажилчдын цалин бага. Гэтэл хамгийн хүнд хэцүүг хийдэг
шүү дээ?
-Цалин амьдралд хүрэлцэхгүй хэцүү байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл бага цалин авч байна гэж гомдоллож байгаагүй. Би ажилдаа дуртай учир үнэнч шударгаар ажилладаг.
   Ер нь бол үйлчлэгч нарын ажил хамгийн их, бас их хүнд хэцүү байдаг. Би ажилдаа аль болох эрт ирж, өрөө байрны цэвэрлэгээ үйлчилгээг маш сайн хийж, цэвэр тав тухтай орчин бүрдүүлж ажилладаг.
-Төрөх тасагт ажиллах нь бусад тасгаас юугаараа ялгаатай вэ?
-Онцлог гэвэл төрөхийн янз бүрийн хүндрэл гэнэт гардаг учраас бид баг, хамт олноороо хоёр хүний амь нас хариуцаж ажилладаг. Иймээс байнгын бэлэн байдалд тусламж үзүүлж, түргэн шуурхай, ёс зүйтэй ажилладаг.
-Хамт олондоо хандаад юу хэлэх вэ?
-Манай хамт олон ар гэрээс өөрцгүй, жаргал зовлонгийн аль ч үед хамт байдаг. Та бүхэндээ баярлаж явдаг шүү. Төрөх тасгийнхан маань их эвсэг, ямар ч үед хамтарч ажиллаж чаддаг, чадварлаг хүмүүс байдаг.
   Энэ тасагт 31 жил ажиллахад хамтран зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа нийт хамт олондоо эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Танд баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn