УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Ц.ПҮРЭВЖАВ: Намайг “3-4 айлын газар хууль бусаар олгосон” гэж АТГ-аас шалгаж байгаа. Би хууль бус ажил хийгээгүй

336

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвжав албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон хууль бусаар газар олгосон хэргээр АТГ-т шалгуулж байгаа аж. Тус хэргийн талаар Ц.Пүрэвжаваас тодрууллаа.
     Тэрбээр “Би Улаангом сумын Засаг даргаар таван жил ажилласан. Тус хугацаанд нэг ч удаа хууль бус ажил хийж байгаагүй. Харин сүүлийн үед хууль бусаар газар олгосон гэх хэрэгт холбогдож, АТГ-т шалгуулж байгаа. Гэхдээ надад хийсэн буруу зүйл байхгүй. Учир нь, би Улаангом сумын 260 мянга гаруй га газрын алийг нь зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан, тусгаагүйг мэдэхгүй шүү дээ. Гэтэл Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга газар олгох ёстой төлөвлөгөөндөө 3-4 айлын газар нэмчихсэн байсан.Түүнийг нь би “Газар олгох төлөвлөгөөнд оруулах боломжгүй газар байна. оруулахгүй” гээд буцааж байсан юм. Дараа нь Газрын харилцааны хэлтсийн дарга нь  надаар гарын үсэг зуруулахдаа “Онцгой байдлын нийгмийн асуудлын хүрээнд 3-4 айлд газар олгох зөвшөөрөл олгох хэрэгтэй байна” гэж байсан. Гэтэл Газрын харилцааны хэлтсийн даргын хийсэн энэ асуудал хууль бус болчихоод байгаа юм. Намайг ИТХ-д удаа дараа нэр дэвшиж сонгогдсон учир дахин гарч ирж магадгүй гэх үндэслэлээр харлуулж байна гэж ойлгож байгаа” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn