Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт яаралтай тусламжийн кабинет байгуулжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн 1997 оны төгсөгчид25 жилийн ойгоороотөрөлх аймгийнхаанэгдсэн эмнэлгийн тасагт яаралтай тусламжийн кабинетыг байгуулж, хүлээлгэн өгчээ.
Ингэснээр тус аймгийн82 мянга гаруй хүн амд мэдрэлийн гаралтай харвалт, амь тэнссэн үеийн яаралтай тусламж үзүүлэх боломжтой нөхцлийг бүрдүүлсэн байна.
“Увс-97 төгсөгчдийн холбоо” ГҮТББ-ын нарийн бичгийн дарга З.Бадмаарагхэлэхдээ,“Увс аймагт 1997 онд 10 дугаар ангийг төгссөн бидний үеийнхэн санаа сэтгэл нэгдэж, нийгэмд тустай үйл бүтээх зорилго тавьсан юм. Энэ жил манай1997 оны төгсөлтийн 25 жилийн ой тохиож байгаа тулнэлээдтөсөл, хөтөлбөрийг санал болгосноос аймгийн эмнэлэгт хөрөнгө оруулах ажлыг олонхоороо дэмжихээр шийдсэн. Ингээд нийт цугларсан хандиваар нэгдсэн эмнэлгийн коридорыг засч тохижуулан шилэн хаалт хийлгэж,нийтдээ 24.5 сая төгрөгийн үнэ бүхий 14 төрлийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн” гэв.
Эдгээртхэвтрийн хүнд зориулсан асаргаа, сувилгааны иж бүрэн зохицуулалттай автомат үйлдэл бүхий хоёр ор, амин үзүүлэлт хянах монитор, яаралтай тусламжийн тэргэнцэр, 12 каналтай зүрхний бичлэгийн аппарат, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын болон шприцийн памп, сувилагчийн тэргэнцэр, эмчийн үзлэгийн ширээ сандал, өвчтөнг зөөвөрлөх тэргэнцэр, яаралтай тусламжийн шкаф зэрэг багтжээ.
“Увс-97 төгсөгчдийн холбоо” гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нийтдээ мянга гаруй гишүүнтэй, сайн дурын үйл ажиллагаа явуулдагаж. Тэдөмнө нь 20 жилийн ойгоороо төрж өссөн аймагтаа 82 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг боловсрол, соёл, нийгмийн салбарт хандивласан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Токио-2020” паралимпийн V байрын шагналт, анхны Ази тивийн аварга эмэгтэй тамирчин, төгсөгч Н.Алтанцэцэгт орон байрны асуудлыг шийдвэрлүүлж, төгсөгч М.Сувд-Эрдэнэ захиралтай “Ховор Угалз” сургалтын төвтэй хамтран 30 орчим төгсөгчийг гар урлал, үндэсний гутал, хувцасны оёдол, эсгүүр, арьсан урлал, эсгий урлал зэрэг сургалтад үнэ төлбөргүй хамруулжээ.