Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан нар Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд Фургон маркийн түргэн тусламжийн шинэ автомашин хүлээлгэж өглөө.
Уг автомашины санхүүжилтийг аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан алслагдсан сумдын эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын паркийг шинэчлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.
Аймгийн төвөөс 150 км алслагдсан Дэлүүн сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн унаатай болсноор иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.