УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлжээ. Ингэхдээ тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, улсын төсөвт нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Түүний хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.