Индонезид хүчтэй газар хөдөлжээ

139


Индонезийн зүүн нутгийн Танимбар мужийн ойролцоо даваа гаргаас мягмар гарагт шилжих шөнө 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамийн түгшүүр зарласан ч далайн түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй тул хожим нь цуцалжээ. Хүчтэй газар хөдлөлтийн дараа хамгийн багадаа дөрвөн чичирхийлэл мэдрэгдсэний зарим нь Австралийн хойд нутгийн зарим хэсэгт мэдрэгдсэн байна. Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооноос гаргасан эхний мэдээллүүдээр, байшин барилгуудад бага, дунд зэргийн хохирол учирчээ.
 
“02:47 цагийн орчимд 130 км гүнд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон” гэж Индонезийн Цаг уур, геофизик судлалын агентлагийн мэдээлэлд дурджээ. Харин цунамийн түгшүүрийг 05:43 цагийн орчимд цуцалсан байна. “Газар хөдлөлтийн голомт орчимд хийсэн ажиглалтаар далайн түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй” гэж тус агентлагийн дарга Двикорита Карнавати хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгөх үеэрээ тэмдэглэжээ.

Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв газар хөдлөлтийн хүчийг анх 7.7 магнитуд гэж мэдээлж байсан боловч хожим нь 7.6 магнитуд болгон мэдээллээ шинэчилсэн байна. Газар хөдлөлтийн дараа дөрвөн чичирхийлэл мэдрэгдсэнээс хамгийн хүчтэй нь 5.5 магнитуд байсан талаар Цаг уур, геофизик судлалын агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn