Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ: Бөх болно гэж л өссөн дөө

215

Увс аймгийн Давст сумын харъяат аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнийг уншигч та бүхэнтэй уулзуулах гэж байна. Бөхийн өргөөнд өнгөлөн барилдаж буй залуу арслангийн ярилцлагыг хүлээн авна уу. 
Тэрээр өнгөрсөн зун Багануурын наадамд долоо даван түрүүлж шинэхэн аймгийн арслан цолыг хүртсэн билээ.

-Та бол даян аварга Н.Батсуурь аваргын удмын бөх. Таны удам судрын талаар ярилцлагаа эхлье?

-Даян аварга Н.Батсуурь бид хоёр үеэлүүд байхгүй юу, аав нь Улсын Начин Г.Намсрайжав миний ээжийн төрсөн ах. Нагац өвөө Жотойн Гэлэг алдартай улсын начины үргэлжлэл. Ээжийн талд улсын начин Даваасамбуу, аймгийн заан Дансран, сумын заан Найдандорж, Дамдинсүрэн гээд чансаатай барилдаж явсан бөхчүүд бий. Аавын талд ч бөх сонирхдог, барилддаг хүн бий. Тухайлбал, Эрдэнэбилэг ах минь байна. Мөн миний төрсөн ах аймгийн харцага цолтой хүн байдаг юм шүү дээ. Аль ч талаасаа бид үнэхээр сайхан бөхчүүдийн удам юм даа.
-Та хэзээнээс эхэлж зодог шуудаг өмсөж барилдах болов?
-Би багадаа биеэр бол жижиг, мах мариагүй байлаа. Үеийнхэнтэйгээ ноцолдохоор сайн тэснээ, ах нар ч өднө, дэмжинэ, барилдуулна. Унаж өгдөггүй нойтон бургас шиг... (инээв) Унахгүй ноцолдоод байж чаддаг байсан болохоор ч тэр үү урамтай, санаанд багтаад “бөх болно” гэж л өссөн дөө.
-Тэгээд би хотод амьдарч байгаад Увс аймаг руу шилжсэн юм. Увсад бол хэн ч бэлтгэл хийх боломжтой. Багш дасгалжуулагч ихтэй, сургууль болгон л бөхийн бэлтгэлийн цагтай, хоорондоо маш их өрсөлдөөнтэй. Тухайн үед би IV, V анги орчим л байсан, бөхийн бэлтгэлд шалгаж авахад, аавын гардуулсан багшийн шалгаруулалтад ах тэнцээд, би чадаагүй юм. Угтаа бол “Манай хоёр хүү бөхийн удамтай барилдана” гээд нэгдүгээр арван жилийн багш Балхаажавт хүргэсэн байхгүй юу.
Ингээд ах бэлтгэлдээ яваад байдаг, би байдаггүй. Барьцаад, бас өөрөө ч дуртай байж үеийн хэдэн найзуудтайгаа Оюунпүрэв багш дээрээ бэлтгэл хийж үзлээ, болж байна шүү. Овоо ч хэдэн найзуудтай, нэлээн ч зууралдах болсноор миний бөхийн бэлтгэл эхэлж байлаа.
-Найзуудтайгаа бэлтгэл хэрхэн хийдэг байв даа?
-Би Увсад очоод бөхийн сайхан найзуудтай болсон байдаг. Боори, Шинээ, Өсөхөө, Түвшин гээд. Бид чинь хичээлдээ эрхбиш очино, заримдаа ч бөхийн бэлтгэлдээ шимтээд тасдах ч үе байлаа. Тэр үед одоо аймгийн начин Г.Цоггэрэл бэлтгэл хийдэг байсан. Бид нарыг дагаж өдөрт бараг 3 удаа бэлтгэл хийдэг байсан байхаа. Би дээд үе нь байсан болохоор ундаанд их барилдана. Эхэндээ надад ундаа авч өгөөд гардаг байсан, сүүлдээ би авч өгдөг болоод төгссөн санагдаж байна (инээв).
-Бэлтгэлд гардаг болсноор уралдаан тэмцээнд хүчээ сорино биз дээ, тэр үеэ дурсахад...?
-Анх аймгийн аваргад ороод 42 кг-д хүрэл медаль авч, нэлээд урамшсан. Увс аймгийн аврага гэж их өрсөлдөөндтэй тэмцээн байдаг л даа. Нас даран сум сумаас л маш идэвхтэй олон хүүхэд ирж өрсөлдөнө. Ер нь хүн тууштай бэлтгэл хийхэд хүндэлж явдаг багш дасгалжуулагч нарын үг хүний сэтгэлд ордог юм билээ. Миний мэдэхийн манай найз багшийнхаа хэлсэн үгнээс болоод бэлтгэлээ хаясан санагддаг.
-Тэгэхээр таны анхны багш, үндэсний бөхөд авчирсан хүн Оюунпүрэв юм байна тийм үү?
-Тийм ээ. Манай багш Оюунпүрэв маань яг нөгөө хичээлээ таслах шахуу цуглаж бэлддэг байсан залуучуудад “Энэ бэлтгэлээс 3 аймгийн арслан 2 улсын цолтон төрөх байхаа” гэдэг. Тэгээд 2 улсын цолтоныхон нэг болох гээд одоо хүртэл хичээж явна.
-Өсвөрийн тэмцээнүүдэд хэрхэн барилдаж байв?
-Өсвөрт байхад дан чөлөөтөөр бэлтгэл хийдэг байсан, Оюутан болоод л Д.Бумбаяр зааны “Алдартан” клубд Баярнэмэх багшийн удирдлага доор үндэсний өсвөрийн улсын аврагад анх орж байсан. Эхний жил 9 дүгээр байр, дараагийн жил 6 дугаар байранд орж байсан. Улсын аварга эхний 6 байр шалгаруулдаг 6 д ороод их баярлаж байсан тэр үед Увсаас Нямсамбуу мөнгө авч байсан. Манайхаас аймгийн арслан Нямсамбуу, Цоггэрэл бид 3 дарааллаад 6, 7, 8 дугаар байр эзэлж байсан юм.
-Сумын заан цолтонгуудын барилдаанд хэрхэн барилдаж байв?
-Сумын заан цолыг 2015 онд Улаангом суманд түрүүлээд хүртэж байсан. Харин сумын заануудын барилдаанд би 2018 онд Багануурт ажиллаж амьдарч байхдаа хагас бүтэн сайнд ирж барилддаг байлаа. Ингэжбарилдаж байхдаа анх шөвгөрч, түүнээс хойш 1 удаа үзүүр түрүүнд, 3 удаа шөвгийн дөрөвт, нэг удаа 5 давж шөвгөрч байлаа.
-Цэргийн начин цолтой байхдаа ч өргөөнд голдуу тунаж барилддаг сайн начин байсан шүү дээ?
-Арслан цол авахын өмнө л хэсэг сайн үзсэн. Намайг ирлэсэн хүн цэргийн начин байсан одоо аймгийн заан Т.Батсүрэн маань. Бид хоёр хамт бэлтгэл хийж байж зааланд үзүүрлээд шөвгөрөөд барилдах болгондоо л бараг шөвгөрөөд байсан. Тэгээд би шөвгөрөхийн төлөө хичээж эхэлсэн. Хамт бэлтгэл хийж байгаа хүмүүс хоорондоо муу санаж биш зөв өрсөлдөөнөөр бие биеэ хурцалж, чанаржуулдаг юм шүү дээ.
-Аймгийн арслан цол авсан агшнаа эргэн дурсвал. Таны хэдэн жилийн хөдөлмөр байсан бэ?
-Арслан цол миний есөн жилийн хөдөлмөр байсан. Арслан авах наадамдаа, ээжийгээ дагуулаад явсан Багануур яв, наадмын талбайд ах, эгч, ээжтэйгээ зэрэгцээд суусан. Үзэгчдийн суудлаас гарч барилдсан, тиймдээ ч барилдаанаас барилдааны хооронд огтхон ч сaтааралгүй хэрэндээ нягт чамбай барилдсан л даа.
-Арслан цол авахад даваа болгон чанга байв уу?
-Энэ жилийн наадамсэтгэлд үлдсэн сайхан наадам байсан. Хоёрын даваанд Л.Шинэбаатар начинтай таарсан. Бид хоёр хайна унаад дахиж барилдаад би давсан. Харин гурвын даваанд Үйтүмэн харцагатай тунаж барилдаад давсан. Дөрвийн даваанд Гантулга харцагыг давсан. Тавын даваанд Эрдэнэсайхан арслантай тунаж барилдаад давсан. Харин зургаагийн даваанд Амарзаяа начинд амлуулж барилдаад давсан. Долоогийн даваанд Хашчулуун заантай барилдаад давсан. Бүгдэнтэй нь ёстой сайхан барилдсан даа. Арслан цол авчихсандаа итгэж өгөхгүй маргааш өглөө нь босоод ахиад үнэмлэхээ харж байж билээ.
-Таньд амлах, амлуулах, тунах гурвын аль нь сайхан бэ?
-Надад амлах хэцүү санагддаг. Нэг жил аймгийн наадмаар Алтансүх начин надад “хамгийн гайгүй гэж бодож байгаа хүнээ гурвын даваанд хаячихаар дээшээ айлтгүй үздэг” гэхээр нь би цэргийн начин авсан жилээ одоогийн арслан Б.Өсөхбаярыг амлаж аваад барилдав. Гэтэл намайг Өсөхбаяр давхар хамаад давж байсан юм. Уг нь тэр жил цол авах зорилготой байсн юм. Харин тунаж барилдахсайхан юм билээ. Залуу бөхчүүдэд урам өгдөг
-Өнгөрсөн намрын барилдаан дээр Пүрэвсайхан зааныг давж өргөөнд шуугиулсан. Энэ талаараа яривал?
-Тухайн барилдааны явцад өөрийн мэдэлгүй л нөгөө унасан ч хийгээд унадаг зангаараа амь тавьсан. Тэгтэл түрүүлээд зааны тохой нь хүрсэн байсан
-Таны барилдаан их дошгин харагддаг. Барилдааны тань онцлог гэвэл?
-Миний барилдаан бол дан зайнаас л байсан. Чөлөөт бөхийн суурьтай байсан учраас. Харин сүүлийн үед барьцны учир зүйг их анхаарч барьцанд хүрч барилдах сонирхолтой болсон.Хүмүүс энэ удамтай гээд л ярилцдаг. Залуу байхад нэг их юм боддоггүй байж, энэ жил түрүүлснийхээ дараа нээрээ хүнд удам байдаг юм байна гэж биширч хүндэлж бодох бодсон.
аны бодлоор бөх хүнд сэтгэл зүйг юу гэж хэлэх вэ
-Сэтгэлзүй бөх хүн гэхээсээ илүү бүх хүмүүсд чухал санагддаг. Сэтгэлзүйгүй хүмүүс “өө би энийг барахгүй дээ”, “би энийг чадахгүй дээ” гэж бодсоор бодол нь биеллээ олдог. Харин сэтгэлзүй өндөр хүмүүс “би хийнэ, чадна” гэдэг бодолтой байдаг тэгээд тэрэндээ хүрдэг гэж боддог. Бүх салбарт сэтгэл зүй зөв, хүчтэй байх нь маш хэрэгтэй гэж боддог
-Ид барилдаж байгаа залуу бөхийн хувьд өнөөгийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хөгжсөн гэхэд бас мэдэхгүй хуучин дүрмээ дахин хэрэгжүүлээд л хөгжлийнхөө замд л явж байгаа байх гэж бодож байна. Харин одоо үеийн хүүхэд залуучуудад маш сайн монгол үндэснийхээ соёлыг сурталчилж байгаа санагдаж байгаа. Хөдөө аймаг сумдын хүүхдүүд бол орчин нь л бөхийг хүндлэн хайрладаг болгодог харин хот бол огт өөр. Хүүхдүүдийн сонирхлыг маш олон зүйл татаж үндэсний бөх, эрийн гурван наадам сонирхох хүүхэд ховордоод байгаа харагддаг.

Тэр талбайд байсан хүмүүс бүгд л намайг дэмжээд байгаа юм шиг санагдсан. Зодгоо өмсөөд гарахаар араас алга ташаад л, давахаар бүгд алга ташаад л үнэхээр мартахааргүй сайхан наадам болсон. Урд өвөл нь манайх бүл нэмж, охинтой болсон юм. Би охиноо аавдаа арслан цол авчирсан гээд билэгшээдэг. Наадам дээр намайг тав давж байхад эхнэр охин маань видео дуудлага хийж ярихад нь уйлчихсан. Их баярлаад л даа. Начин цолоо баталчихлаа гээд нулимстай нүдээр инээж байсан нь сэтгэлээс гардаггүй юм. Түрүүлээд ирсэн эхнэр маань нэг л бахдалтай нүдээр хараад инээгээд байсан.

Монгол бөхийг маш сайн таниулаасай. Улам их сайн сайхан тал руугаа хөгжөөсэй гэж боддог. Сүүлд нь хэлэхэд монгол бөхөө үзэж дээдэлдэг хүмүүстээ баярлалаа. Тусалж дэмждэг бүх хүмүүсдээ ялангуяа ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга Н.Батсуурь ахдаа ЦДҮС-ын дарга захирал Б.Нямсамбуу ахдаа баярлаж явдгаа хэлмээр байна. Тэгээд тэр үеээс хойш бараг 9 жилийн дараа арслан авсан байнаодоо үе дээр үеийхийг бодход барилддаг залуучуудыг дэмжих хүмүүс их болсон дээр үеийхийг бодход нэр хүнд нь бол унсан санагдаг одоо настай хүмүүс ярихдаа бол хуучины аврага арсланг тойрч суугаад тэнд тэгсэн энд ингэсэн гээд үнхээр бишрэн шүтэж байгаа нь илт мэдэгдхүүц ярилцдаг одоо бол энэ аврага тэр аврага гээд аль болох л муулах гээд байдаг болцон байна лээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn