Санхүүд хэмнэлттэй, байгальд ээлтэй гэр бүлийн ногоон зээл

0

ДЭМБ-ын тооцоолсноор гадаад орчны агаарын бохирдлын улмаас жилд 7 сая, дотоод орчны агаарын бохирдлын улмаас жилд 4.3 сая орчим хүн амь насаа алддаг. Монгол Улсын хувьд ч агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудлын нэг. 
Эрүүл, аюулгүй аж төрөхөд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг болох агаарын бохирдлын талаар таны мэдэх ёстой баримтууд, үүнтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах боломж, шийдлийн талаар онцолж байна.
#1 Гол хүчин зүйл
Хөгжиж буй орнуудад хамгийн тулгамдсан асуудлын нэг нь агаар, орчны бохирдол. Дулааны хангамж муу, дэд бүтэц тааруугаас мод, түүхий нүүрс түлэх, керосин ашигласнаас үүдэн агаарт дэгдсэн утаа, хорт бодис, нарийн ширхэгт тоосонцор агаарын бохирдлын томоохон хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд онцолдог. Эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд цочир хүйтэрдэг манай улсад ч түүхий нүүрсний хэрэглээнээс үүдсэн бохирдол агаарын чанарт онцгой нөлөөлдөг.
#2  Эрүүл мэндэд нөлөөлөх нь
Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын зам, зүрх судасны өвчин, харшлын тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэдэг гэж мэргэжилтнүүд анхааруулдаг. Улмаар нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилд сөрөг нөлөөтэйг эрдэмтдийн хийсэн судалгаа харуулдаг.  Мөн гэмтэл, түлэгдэлт, угаарын хийд хордох зэрэг асуудал ч сэтгэл түгшээх хэмжээнд байгааг ДЭМБ онцолж буй. Зөвхөн 2016 оны байдлаар агаарын бохирдлын улмаас 4.2 сая нас барсан гэсэн тооцоо бий.
#3 Бүх нийтийн асуудал
Манай гарагийн хүн амын 90 хувийнх нь амьсгалж буй агаар бохирдолтой гэсэн тоо байдаг. Энэ бол зөвхөн нэг хүн, улс орон, бүс нутгийн биш, хүн төрөлхтний анхаарлыг татсан асуудал гэдгийг НҮБ мэдэгдэж буй. Энэхүү асуудлыг олон улсын түвшинд шийдэхэд тээвэр, эрчим хүч, хог хаягдал боловсруулах, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, эдийн засаг гээд олон салбарын нөлөө чухал гэж мэргэжилтнүүд үздэг.
#4 Та хувь нэмрээ оруулж чадна
Хүн амын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цаашлаад экологи, биологийн төрөл зүйлд ч ноцтой хохирол учруулж байгаа агаарын бохирдлыг бууруулахад олон цогц арга хэмжээ авах, бүх л шатны оролцоо чухлыг мэргэжилтнүүд онцолдог. Тухайлбал, дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, түүхий нүүрс болон хорт хий ялгаруулдаг шатамхай бодисын хэрэглээг халах, байгальд ээлтэй бизнесийг дэмжсэнээр бохирдлыг бууруулах боломжтой.
Тэгвэл өвлийн улиралд -40 хэм хүрч хүйтэрдэг Монгол Улсын хувьд гэр, байшингаа халаах хангалттай эрчим хүчийг нар, салхины сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах боломж хязгаарлагдмал, асуудалтай хэвээр. Гэхдээ нүүрсний хэрэглээг бууруулах, эрчим хүч хэмнэж илүү тухтай, дулаан орчин бүрдүүлэх шийдэл, гарцыг сонгосноор та агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна.
#4 Боломж
   Тогтвортой хөгжилд түүчээлж ажиллахаар үнэт зүйл, стратегидаа тусгаад буй ХААН Банк ногоон зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжин санхүүжүүлсээр ирсэн билээ. Энэ зорилгынхоо хүрээнд харилцагчдынхаа эдийн засагт хэмнэлттэй, эрчим хүчний үр ашигтай, эко хэрэглээг дэмжих замаар агаар орчны бохирдлыг бууруулах, амьдрах эрүүл, таатай орчныг бий болгох хөнгөлөлттэй нөхцөл бүхий Гэр бүлийн ногоон зээлийг иргэддээ санал болгож байна.
Та ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй байгууллагуудаас эрчим хүчний хэмнэлттэй, байгаль экологид ээлтэй нарны цахилгаан үүсгүүр, плитка, цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, аяга таваг угаагч, зэрэг өрхийн хэрэгцээт барааг сарын нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр 40 хүртэлх сая төгрөгийн зээлээр авах боломжтой.
  • Зээлийн нөхцөл, тавигдах шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Гэр бүлийн ногоон зээлийн бэлтгэн нийлүүлэгчийн жагсаалтыг ЭНД дарж авна уу.
Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкны үндсэн шаардлагуудаас гадна банктай хамтран ажилладаг аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлагатай юм. Мөн цалингийн болон бизнесийн орлоготой харилцагчдаас гадна тэтгэврийн орлоготой буюу ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид ч мөн “Гэр бүлийн ногоон зээл” авах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn