Санал тоолох хар машины программын хугацаа дууссан учир шинэчлэх ажилд 21 тэрбумыг төсвийн тодотголоор суулгана

97

УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болно. Гэвч санал тоолох машины программын хугацаа дууссан байна. Тиймээс тус машины программ хангамжийг шинэчлэх шаардлагатай учраас уг ажилд төсвийн тодотголоор 21 тэрбум төгрөг суулгахаар болжээ. Мөн Улсын бүртгэлийн төхөөрөмжийг шинэчлэхэд 26 тэрбум шаардлагатай бөгөөд үүнийг ирэх жилийн төсөвт суулгах юм байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  "“Dominion Voting Systems” хар машин асуудалтай, хугацаа нь хэтэрчихсэн. 2023 оны улсын төсөв дээр СЕХ программ хангамжийг шинэчлэхээр 21 тэрбум төгрөг оруулах санал гаргасан боловч Засгийн газар энэ саналыг хүлээж аваагүй. Дараа нь ТББХ дээр оруулж ирсэн ч дэмжээгүй. Тиймээс улсын төсвийн тодотголоор сонгуулийн санал тоолох машины программ хангамжийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн ганцхан хүсэлт байна” гэсэн юм.
Хар машиныг манай улс 2012 оны сонгуулиас хойш ашиглаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn