“БЭХ, БҮСГҮЙ” үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна

234
Уран бүтээлч Шагдарсүрэнгийн Сайнзулын “БЭХ, БҮСГҮЙ”анхны бие даасан үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна.
Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангийг 1998 онд төгссөн цагаасаа хойш тэрээр бүтээлээ тасралтгүй туурвиж буй бөгөөд Чингис хааны музейн түүхэн монгол зургууд, Дэлхийн нэг өдөр зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээлүүд дээр зураачаар ажиллаж байсан чадварлаг уран бүтээлч билээ.
Уран бүтээлч Ш.Сайнзул үзэсгэлэнд дэлгэсэн бэхэн зургийн бүтээлүүддээ эмэгтэй хүнийг дүрсэлсэн нь байгаль болон юмс үзэгдлийн төлөөлөл болсон хийсвэр зохиомжууд юм. Муутуу цаасан дээр зурах уран бүтээлчээс ихээхэн ур чадвар шаарддаг. Тэр тусмаа нимгэн эмзэг цаасан дээр өөрийн мэдрэмж, сэтгэгдлээ буулгана гэдэг бол олон жилийн дадлага, туршлага шаардагддаг.
Эдгээр бэхэн бүтээлүүд түүний чадварын тод жишээ болж энэхүү үзэсгэлэнд тавигджээ.
“БЭХ, БҮСГҮЙ” үзэсгэлэнд нийт 30 гаруй таталбар зургууд багтсан бөгөөд ХААН галерейд 2024 оны 1-р сарын 30-ныг хүртэл ажлын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд нийтийн хүртээл болж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn