Боксын холбоо мэдүүлгээ хоцроож өгсний улмаас манай тамирчид олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцохооргүй болжээ

166

Өнөөдөр Италийн Буста Ацизод "Парис-2024" олимпийн эрх олгох тэмцээн албан ёсоор эхэлж, 670 гаруй тамирчид хүчээ сорьж буй. Олимпийн эрхийн төлөөх тэмцээн гуравдугаар сарын 3-наас 11-ний хооронд болох бөгөөд эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчинд "Парис 2024" олимпийн наадамд оролцох эрх олгох юм.
Энэ тэмцээнд манай улсын боксын үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бэлтгэлээ хангасан байсан ч Монголын боксын холбоо мэдүүлгээ хоцроож явуулсны улмаас манай улсын баг тамирчид тус тэмцээнд оролцож чадахааргүй болсон талаар хэвлэлд мэдээлжээ . Тодруулбал, "Парис 2024" хүн төрөлхтний спортын их наадамд манай улс боксын төрлөөл оролцох боломжгүй болсон байна.
Манай улсын тамирчид уг тэмцээнийг хүлээж Европт хоёр сар гаруй хугацаанд бэлтгэлд хамрагдсан аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn