ХХЕГ: Хилийн цэргийн албан хаагчийг хээрээс осгосон байдалтай олсон ч аварч чадаагүй

71

Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч осгож амь насаа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас “Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан.
Алба хаагч Б нь хилийн цэргийн салбар руу явган явж байгаад замдаа осгосон байна. Алба хаагчийг гуравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө 01:00 цагийн үед хээрээс осгосон байдалтай олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг явдал гарлаа” гэж мэдээлэв.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn