Хилчид ардын журамт цэрэг Ц.Хасбаатарын хөшөөг сэргээн засварлалаа

382


Mонгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит Хилийн 0165 дугаар ангийн хилчид Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвөөс холгүй орших Хатуу толгой хэмээх газарт байрлах ардын журамт цэрэг Ц.Хасбаатарын хөшөөг сэргээн засварлалаа.

Уг ажлыг хилийн цэргийн 0165 дугаар ангийн хамт олон санаачилж, аймаг, сумын удирдлагатай хамтран хэрэгжүүлсэн байна.
Өмнө нь тухайн газарт социалист нийгмийн үед баатарт зориулж босгосон хуучин хөшөө байжээ. Гэвч олон жил эзэнгүй орхигдож засвар хийгдээгүй тул эвдэрч сүйдсэн байдалтай байсан аж.
Иймд хилчид хөшөөг сэргээн засварлаж, бетон шат, бие засах газар, машины зогсоол, хогийн сав, сүүдрэвч, сандал зэргийг шинээр байрлуулж, орон нутгийн иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрөөх цогцолбор болгон байгуулсан байна.
Ц.Хасбаатар нь ардын хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь оролцсон жанжин хүн юм. Монгол Ардын Түр Засгийн газраас Д.Сүхбаатарын санал ёсоор Ц.Хасбаатарыг Алтайн цаадах Урианхай хошуу Ховд, Улаангом зэрэг нутгийн монголчуудад Ардын нам, засгийн бодлогыг таниулах, цэрэг элсүүлэн тэнд бүгсэн цагааны оргодлуудыг устгах даалгавар өгч, ардын засгийн бүрэн эрхт төлөөний их түшмэлээр томилон явуулж байжээ.
Тэрээр 1921 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн Толбо нуурын тулалдаан буюу тусгаар тогтнолын түүхэнд мөнхөрсөн цагаантны 3000 орчим цэргийн 43 хоногийн бүслэлтийг монголчуудын ялалтаар өндөрлүүлэхэд гарамгай гавьяа байгуулж, амь насаа алдсан ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn