Монгол Улсын баатар М.Икейн морьт хөшөөг сүндэрлүүллээ

770



Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийг ойг тохиолдуулан Өлгий хотын төв талбайд БНМАУ-ын баатар Мазимын Икейн морьт хөшөөг сүндэрлүүллээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ээлжит VI хуралдаанаар 2020 онд тохиох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан баатрын хөшөөг босгох шийдвэр гаргасан юм.Улмаар морьт хөшөөг орон нутгийн төсвийн 280 сая төгрөгөөр тус аймгийн уран барималч, зураач Р.Нурдыханаар урлуулж, 97 сая төгрөгөөр суурийг босгосон байна. 


“Алтайн догшин бүргэд” хэмээн түмэн олондоо алдаршсан М.Икей нь Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн XVII хорооны дөрөвдүгээр сумангийн захирагч байжээ. Тэрээр 1939 оны долдугаар сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд сумангаа удирдан хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулж, баатарлагаар тулалдан амь эрсдэжээ.

М.Икейн талаар Л.Дандар баатар, “Халхын голын байлдаанд тодорсон жинхэнэ баатар гэвэл Икей. Түүн шиг дайчныг би дайны турш ид олж хараагүй. Тэр гараа таслуулж, гэдсээ яруулчихсан атлаа сүүлчийн дусал цусаа дуустал сумангаа удирдан тулалдсаар л байсан” гэмээ дурссан байдаг.Харин Халх голын дайны ялалтын 40 жилийн ойгоор БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны наймдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор Мазимын Икейд Монгол Улсын Баатар цол нэхэн олгосон ажээ.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn