Увс аймагт хамгийн олон “царцаа” санал өгнө

159

УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд зарим нэр дэвшигч тойрог руугаа компанийн ажилчдаа шилжүүлж, саналыг нь өгүүлдэг. Зөвхөн санал л өгөх зорилготойгоор тухайн аймагт шилжиж очсон иргэнийг  “царцаа” гэж нэрлэдэг.  Тэгвэл өнөө жил баруун аймгууд руу хамгийн олон “царцаа” очжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийг нэг тойрог болгосон.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр Увс аймагт 2465 “царцаа”, Ховд аймагт 1110 царцаа, Завхан аймагт 966 “царцаа” шилжиж очоод байгаа юм.
Харин Орхон аймагт 1784 “царцаа” очжээ.
Монголчуудын хувьд алс баруун хязгаарыг зорьж очин, амьдрах нь ховор. Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайд оршдог тул баруун аймагт амьдрагсад төв суурин газар бараадаж шилжиж явах нь олонтаа. Гэтэл өнөө жил зөвхөн дээр дурдсан гурван аймаг руу 4541 хүн шилжин очсон нь амьдрах гэхээс илүү санал өгөх зорилготой гэж улс төрийн намууд мэдэгдэх болсныг буруутгах аргагүй.
Хэдхэн хоногийн дараа сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр нэр дэвшигчдээс хэн нь дээрх гурван аймаг руу “царцаа” нүүлгэв гэдэг нь тодорхой болно.
Цаашдаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд “царцаа” -ны нүүдлийг хязгаарлах зохицуулалт суулгахгүй бол мянга, мянгаараа нүүж, сонгуулийн саналд нөлөөлдөг буруу жишиг арилахгүй нь.
Г.ХОРОЛ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn