Египетийн тамирчин 26 настай Нада Хафез долоон сартай хөл хүнд байхдаа олимпод оролцов
Өдгөө 26 настай тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний тулаандаа ялалт байгуулсан ч шөвгийн 16-д ялагдал хүлээсэн юм. Тэрбээр энэ талаараа өөрийн инстаграм хаягтаа үлдээсэн бөгөөд, "Энд хоёр биш, гурван тоглогч байгаа. Би болон миний өрсөлдөгч, мөн хараахан мэндлээгүй байгаа бяцхан үр минь" гэжээ. - Холбоос дээр дарахад түүний инстаграм хаяг руу шилжих юм.
Хафез гурав дахь олимпдоо оролцож буй нь энэ юм.
Тэрбээр АНУ-ын Элизабет Тартаковскийг 15:13-аар хожиж, БНСУ-ын Жон Хаёнд 15:7-оор ялагдсан.
"Хүүхэд бид хоёр бие махбодийн болон сэтгэл санааны хувьд маш их бэрхшээлтэй тулгарсан" гэж тэр мөн хэлсэн юм.
Эх сурвалж: BBC