ХААН Банк комплаенсийн програмаа шинэчиллээ

56
Цахим эринд санхүүгийн зах зээлийн хэрэгцээ шаардлага улам бүр хурдтай хувьсан өөрчлөгдөж түүнийг даган аливаа бизнесийн үйл ажиллагаанд хамгийн шилдэг технологи ашиглан процессоо сайжруулах нь чухал стратегүүдийн нэг болоод байна. Цахим шилжилтээр салбартаа түүчээлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ 90 орчим хувийг цахимжуулаад буй ХААН Банкны хувьд бизнесийн төдийгүй байгууллагын үйл ажиллагаандаа энэхүү стратегийг баримталж буйн жишээ нь комплаенсийн чиг үүрэгт ашиглах технологийг шинэчлэн data optimization, behavioral analytics, machine learning-д суурилсан Quartz системийг нэвтрүүлээд байгаа явдал юм.
Энэхүү төслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өргөтгөсөн ажайл аргачлал (scaled agile framework) ашиглан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, томоохон цар хүрээтэй ажлуудыг бага багаар системтэйгээр төлөвлөн, нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.
Дэлхийн 80 гаруй орны 160 орчим санхүүгийн байгууллагад үйлчилгээ үзүүлэгч “Tata Consultancy” компанийн Quartz системийн шинээр нэвтрүүлээд буй дэвшилтэт хувилбар нь хиймэл оюун ухаан (artificial intelligence), машин сургалт (machine learning), байгалийн хэлний боловсруулалт (natural language processing) ашигладгаараа давуу талтай бөгөөд өгөгдөлд суурилан нарийвчилсан хяналт, тулгалт (screening) хийж эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэн, санхүүгийн системийг тогтвортой, үр дүнтэй ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Ингэснээр ХААН Банк харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэн, дэлхийн жишигт нийцсэн илүү найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn