Хоёроос дээш сонгогдсон гишүүд Ерөнхий сайдын бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлогыг унагаж, 78 гишүүн тус бүр 5 тэрбумын төсөв авахаар зүтгэж байна
Улс төрд ярьсан бүхэн биелэдэггүй нь харамсалтай. Ийм харамсалтай жишээнүүдийн нэгээр мега төслүүдийг шүтсэн бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлого тодорход бэлэн боллоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газраас анх удаа өргөн барьсан төсвийн төслийг УИХ дээр тойргоос сонгогдсон гишүүд завааруулахаар бэлдэж эхэлсэн байна. Орон нутгийн голдуу, хоёроос дээш сонгогдсон гишүүд үүнийг толгойлж тойргийн гишүүн бүрт 5, 5-н тэрбум төгрөг хуваарилахаар эрх гаргаж ирэх аж. Өөрөөр хэлбэл, аймаг бүрд 10 тэрбум төгрөг оногдох бөгөөд үүнийгээ гишүүд нь хувааж аваад 2025 оны төсөвт “хүслийн жагсаалтаа” оруулуулна гэсэн үг.