Хяргас нуурын мөсөнд цөмөрсөн зургаан зорчигчтой автомашиныг татан гаргажээ

12

Увс аймгийн Малчин сумын I багийн "Мөнгөн давалгаа" гэдэг газар сумын төвөөс урд зүгт 20 км-т, Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан зургаан зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурт, мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 15:25 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 метр зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг 5 метрийн гүнээс татан гаргасан.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn