Д.Сэлэнгэ: Хувийн эзэмшлийн ордуудаас төр 34 хувиа авах нь маргаангүй зөв. Хэдхэн гэр бүл эзэмшдэг байж болохгүй

12

Улсын төсвөөр хайгуул хийсэн ч хувийн аж ахуй нэгж эзэмшиж буй стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшилд авах асуудал яригдаж байна. Энэ асуудлын хүрээнд иргэн Д.Сэлэнгийн байр суурийг сонслоо.
Иргэн Д.Сэлэнгэ:
-Төр 34 хувиа авах нь маргаангүй зөв шүү дээ. Хэдхэн гэр бүл баяжаад байдаг. Энэ ордууд чинь ард түмний өмч. Гэтэл яагаад хэдхэн гэр бүл ордуудыг дураараа авч эзэмших ёстой юм. Ард түмэн нь ядуураад байдаг. Иргэдийн ядуу амьдарч байгаа нь төрийг удирдаж буй хүмүүстэй холбоотой шүү дээ. Зөв удирдаж чадахгүй байна. Хувийн аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээнд ордуудыг эзэмшиж болно. Гэхдээ засаг юм аа мэдэх хэрэгтэй шүү дээ.
Бид сайхан амьдарч чадахгүй байна. Юмны үнэ тэнгэрт хадсан. Тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхгүй байгаа. Гуравхан сая хүнийг сайхан амьдруулж чадахгүй байна. Хахуулд идэгдсэн улсад амьдраад байна гэж гадныхан биднийг шоолж байна Тэмцэж босож, өмчөө авмаар байна. Төр засаг гэж байдаг бол тэмцэж, төрд хувиа авах хэрэгтэй гэв. 

https://www.livetv.mn/p/306189
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn