Увсын 100 жилд амласан УИХ-ын даргын 100 саяын хандивыг нууцалж байгаа юу

31

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 100 сая төгрөгийн хандивыг нууцалж байгаа юу. Өчигдөр /2025.03.19/ твиттер орчинд хандив өргөсөн тухай постер зурган мэдээлэл цацагдав.
Энэ жил Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулан Увс нутгийн уугуул суугуул олон иргэд хандив, дэмжлэгээ үзүүлж эхэлжээ. Хандивын мэдээллийн uvschuud.mn сайтын болон Увс аймаг 100 жил пэйж дээр нээлттэй нийтэлж байгаа аж.
Дээрх мэдээллийн дагуу бид тус хоёр пэйж хуудсаас УИХ-ын дарга хандив өргөсөн эсэх мэдээллийг хайж үзэхэд байхгүй байв. Холбогдох эх сурвалжаас тодруулахад “Ярианы түвшинд болсон асуудлыг эрт сэвсэн байж магадгүй. Гэхдээ энэхүү мэдээллийг сайтар нууцалж, устгуулж байгаа” гэх мэдээлэл дуулдав. Хаанаас хандив өргөсөн тухай постер гаргасан нь тодорхойгүй байгаа юм.
Уг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийнх. 2024 оны УИХ-ын сонгуулиар Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэсэн 2-р тойргоос сонгогдсон гишүүн. Энэ хүрээнд тойргоо эрт усалж байгаа юу гэх хардлагыг ч зарим нь бичиж эхэлжээ.
Тэрбээр,
  • Өөрөө 27 саяын
  • Гэр бүл нь 64 саяын
  • Орон сууц 5,9 тэрбум
  • Автомашин 120 сая
  • Үнэт эдлэл 230 сая
  • Газар 5 сая
  • Хадгаламж 276 сая
  • Авлага 528 сая
У.УЯН
https://eguur.mn/576757/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn