Баруунтурууны Нутгийн зөвлөлийн дэд тэргүүн сумандаа хандив өгчээ

287
Баруунтуруун сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Дамжины Далайжаргал,  гэргий Намсрайн Диймаа нар төрөлх нутагтаа амарч ирэхдээ сумын удирдлагуудтай уулзан, гэр бүлийнхээ зүгээс сумын Онцгой комисст хандив өргөжээ.
Тодруулбал, тэд нийт Туруунчууддаа эрүүл  энх, сайн сайхныг ерөөж, цар тахлын үеийг амжилттай даван туулах ажилд нь амжилт хүсэн, ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж 600 мянган төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалттай нэг удаагийн бээлий, бэлэн 400 мянган төгрөг буюу нийтдээ 1 сая төгрөгийн үнийн дүн бүхий хандивыг  өөрийн биеэр хүлээлгэн өгсөн байна.
Энэ үеэр Баруунтуруун сумын удирдлагууд Д.Далайжаргалын гэр бүлд Туруунчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, сайн сайхныг хүссэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn