Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа

8
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг цомхтотгон дарсан аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Цагаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөл, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. 
Тус талархлыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнд хүртээсэн юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ "Тарваган тахал өвчний хариу арга хэмжээнд бие, сэтгэлээ зориулж ажилласан ажилтнууд Та бүхэнд Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна. Тарваган тахал өвчин нь нийгэм, эдийн засгийн хохирол ихтэй халдвар бөгөөд зөвхөн нэг хүн халдвар авч өвчлөхөд 500 гаруй сая төгрөгийн шууд зардал гарч,  Засгийн газраас зардлын асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн яамнаас Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний хариу арга хэмжээний дараах үнэлгээ хийгдэж байна. Үнэлгээний үр дүнгээр тарваган тахал өвчний хяналт, сэргийлэлтийн урт, дунд, богино хугацааны зөвлөмж гарч, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" гэлээ. 
Эх сурвалж: ЭМЯ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn