АН: Увс, Булган аймгийн Засаг дарга нарыг чөлөөлөхийг Ерөнхий сайд Н.Учралаас шаардлаа

7

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Н.Учралаас шаарджээ.
Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг хуурамч диплом ашигласан, төсвийн 3.4 тэрбум төгрөгийн дэд бүтцийн хөрөнгийг өөрийн ашиг сонирхол бүхий компанид давуу байдал олгоход ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Харин Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албанд ажилласан хугацаагаа зөрүүтэй мэдүүлсэн, ажлын гүйцэтгэл нь хангалтгүй хэмээн шүүмжилжээ.
АН-ын бүлгээс эдгээр асуудлаар ажлын долоон хоногийн дотор албан ёсны хариу өгөхийг шаардсан бөгөөд арга хэмжээ авахгүй бол Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн цэцэд, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т шалгуулахаар хандахаа мэдэгдсэн байна.
Дээрх зөрчил, ашиг сонирхлын асуудлууд нь АН-ын бүлгийн төлөөлөгчдийн гаргасан мэдэгдэл бөгөөд эрх бүхий байгууллагаар эцэслэн тогтоогдсон эсэхийг ялгаж ойлгох шаардлагатай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn