Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

168


Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд: Намайг хууль хяналтын байгууллагаас дуудаж, тайлбар мэдүүлэг аваагүй

           Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан билээ. Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нь нь өөрийн зөвлөх, нэг нам, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдэд хууль бус давуу байдал үзүүлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан юм.
Тэгвэл АТГ-ын мөрдөгчид дээрх хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Бид энэ талаар Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдээс тодрууллаа. Тэрбээр “Намайг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаар мэдэхгүй. Надаас мэдүүлэг, тайлбар аваагүй. Би Засаг даргын ажлаа хэвийн хийгээд байж байна. Хэн ч над руу залгаж, хэргийг тань шүүхэд шилжүүлэх санал гарсан гэж хэлээгүй” гэлээ.


https://ergelt.mn/news/1/single/31253скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn