Ээлжит хуралдааныг хойшлууллаа

546



Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 21-ний өдөр хуралдуулахаар товлоод байсан ч хойшлуулжээ.

Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 19-ны өдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11-р хуралдааныг ирэх сарын 2-ны өдөр хуралдуулахаар товложээ.

Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын жишиг үнэлгээ тогтоох гэсэн асуудлыг хасаж, харин аймгийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэмж хэлэлцэхээр болсон байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn