Хяналт шалгалтаар 91 зөрчил илрүүлжээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.
Шалгалтыг эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсрол, хүнсний чанар, стандарт, эрчим хүч, барилгын улсын байцаагч нараас бүрдсэн хоёр ажлын хэсэг явуулж байгаа. Одоогоор аймгийн төвийн 9 сургууль, 5 цэцэрлэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, 91 зөрчил илрүүлжээ. Үүнээс 78 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
Харин хөдөө сумдын Засаг дарга нарт харьяа сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг газар дээр нь шалгаж, хангуулах чиглэл хүргүүлжээ.