Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

543



Увс /МОНЦАМЭ/.Энэ сард аймгийн нийт нутгаар орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас ахиу байгаа аж. Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон хойд хэсгээр хур тунадас их орох төлөвтэй байгаа тул иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

“Гэнэтийн усархаг бороо үерийн аюул дагуулах нь элбэг байдаг. Мөн ард иргэдэд эдийн засгийн бодит хохирол учруулахаас гадна амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулдаг. Улсын баяр наадмаас хойш Увс аймагт үе үе усархаг бороо ихээр орж зам гүүр хүртэл нурсан. Ойрын өдрүүдэд ч гэсэн цаг агаар тааламжгүй хур бороо элбэг байгаа тул ард иргэдэд хандан үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” хэмээн аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Өлзийт хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn