Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэг хийж байна

719



Хүн амын эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах зорилготой эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэгтиргэд идэвхтэй хамрагдах хэрэгтэйбайна.

Хамгийн чухал нь эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүйгээр өөрийн насанд тохирсон багцын үзлэгт хамрагдах боломжтой аж. Энэхүү үзлэгийг өмнө нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт болон хувийн эмнэлгүүдэд хийж байсан бол 9-р сарын 1-нээс эхлээд сумын эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мөн хийхээр болжээ.

“Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгийнхувьд хүн амын насны онцлогийг харгалзан түгээмэл өвчлөлболонөвчлөлд өртөх эрсдэлийг тооцож хийх юм. Тухайлбал 18-34 насны багц үйлчилгээнд биеийн бүрдэл үзлэг,бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг, рентген зураг, хэвлийн эхозэрэгбагтсан бол 35-45 насны багцад зүрхний бичлэг,хэвлийн эхо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг зэрэг үзлэг багтаж байгаа” хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Д.Ирээдүй хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn