Хилийн бүсэд амьдардаг зэрлэг ан амьтдын шилжилт хөдөлгөөнд судалгаа хийж байна
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас зэрлэг ан амьтдын шилжилт хөдөлгөөнд судалгаа хийж байна.
Тодруулбал, Сагил сумын нутаг Цагаан гол орчмын хилийн бүсэд амьдардаг зэрлэг ан амьтад, ялангуяа аргаль хонины хил орчмын шилжилт хөдөлгөөнийг саадгүй болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гарц нээн, автомат камер байрлуулан судалгаа явуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд 2020 оны 10-р сарын 27-29-ний өдрүүдэд автомат камерын мэдээллийг цуглуулан, зайг сольж, шинээр автомат камер нэмж байрлуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн Цагаан гол орчмын аргаль хонь, Цагаан шувуут уулын ДЦГ-ын янгир ямааны ороо хөөцөлдөөн, үржлийн үеийн зан төрх, сүргийн бүтэц, тоо толгойн судалгааг хийж байгаа аж.