Түргэвчилсэн оношлуураар 171 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ

502

Шуурхай арга хэмжээний баг тандалтын зорилгоор түргэвчилсэн оношлуураар 171 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Сүүлийн 72 цагийн мэдээгээр Улаангомын постоор Улаанбаатар хотоос 11 тээврийн хэрэгсэлтэй 40 зорчигч иржээ.

“Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 22, гэрийн ажиглалтад 219 хүн байна. Эдгээрээс 90 иргэн аймгийн төвд, бусад нь хөдөө суманд тусгаарлагдаж байгаа. Аймгийн хэмжээнд шинжилгээнд хамрагдсан иргэдийн тоо 286-д хүрсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Сүүлийн 72 цагт сорьц аваагүй. Улаанбаатар хотоос 5000 орчим иргэн ирэх гэж байгаа учир аймгийн ЭМГ-т шинжилгээний 2 өрөөг нэмж бэлдсэн.

Шаардлагатай үед ашиглах тусгаарлах байруудыг бэлэн болгосон бөгөөд Улаангом политехник коллежийн дотуур байр өдрийн 25 мянган төгрөгөөр, харин зочид буудлууд өдрийн 50 мянган төгрөгөөр байршуулах үнийн санал ирүүлсэн” хэмээн аймгийн ЭМГ-ын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Л.Мянганбаяр хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn