Энэ сард агаарын температур олон жилийн дундаж орчим байна

674

Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сард агарын дундаж температур 18–26 хэм хүйтэн буюу олон жилийн дундаж орчим байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10 хэмээр хүйтэрнэ.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дундаж орчим буюу 1 мм байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn