Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Улаанбаатар хотоос энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймагт ирж, гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлав. Мөн иргэнээс сорьц авч PCR-ын шинжилгээ хийлгэхээр Ховд аймаг руу явуулаад байна. Шинжилгээний эцсийн хариу энэ сарын 19-ний өдөр гарна.
Эх сурвалжийн мэдээлснээр сэжиг бүхий иргэн хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчилгээ хийлгэж ирсэн ажээ.