Аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Наурыз" баярын мэндчилгээ дэвшүүллээ

428

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан казахын ард түмний шинэ жилийн баяр болох "Наурыз" баярыг тохиолдуулан ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, "Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч буй нийт казах ахан дүүстээ  халуун баярын мэндийг хүргэе.

Өдөр, шөнө тэнцэх хаврын энэ сайхан өдөр өтгөс буурлууддаа хүндэтгэн золгож, залуу хойч үе, үр ач нартаа сургамж сургаалаа хайрлаж, баяр хөөр болон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн Наурызын баяр дэлхий дахиныг түгшээсэн халдварт өвчин  тархсан амаргүй цаг үед тохиож байна. Тиймээс Та бид болзошгүй өвчний аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэх нь маш чухал. Аюулт өвчнөөс сэргийлэх зорилгоор гаргасан төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, хариуцлагаа ухамсарлаж, гэр бүл, ойр дотнынхайртай хүмүүсийн эрүүл мэндийн төлөө Наурызын баяраа золголт хийхгүйгээр, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийгуриалжбайна. Мөн аксакал буурал, ахан дүүсийнхээ амар мэндийг цахимаар айлтган золгохыг уриалж байна.

Айл өрх бүрийн амьдрал өөдлөн дэвшиж, нутаг ус маань хөгжин дэвжиж, түмэн олноороо эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn