416 иргэн, аж ахуйн нэгж ажлын байрыг дэмжих зээл авчээ

472
Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3 хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг ажлын байр бүрдүүлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа.

Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбараас өгсөн мэдээллээр тухайн зээлд хамрагдахаар тус аймгийн давхардсан тоогоор 2060 иргэн, аж ахуйн нэгж 171.3 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ. Үүнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 416  зээлдэгчид 22.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж
.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn