Энэ оны эхний дөрвөн сард шинээр 23,959 хүүхэд мэндэлжээ
Нийгмийн статистик мэдээллээс онцолбол энэ оны эхний дөрвөн сард Монгол Улсад 23,959 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Тус хугацаанд 23,777 эх амаржсан нь өмнө оны дунджаас 4.6%-аар буюу 1,158-аар буурсан.
Ковидын үед төрөлтийн түвшин нэмэгдэх байх гэсэн таамаглал байсан ч нэмэгдээгүй. Харин энэ оны эхний дөрвөн сард 5,253 хүн нас барсан байна.