Гэр бүлийн таван гишүүнээс халдвар илэрчээ

440

Энэ сарын 6-ны өдөр 148 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад 9 эерэг тохиолдол батлагджээ. Арвайхээр суманд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 иргэнээс халдвар илэрсэн бол Дундговь аймгаас нэг тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна.

Бүрд суманд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал нэг иргэнээс халдвар илэрсэн ба Хархорин суманд нэг өрхийн таван гишүүнээс халдвар илэрснийг эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуурт 180 иргэнийг хамруулахад Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Гучин-Ус суманд нэг, Баянгол суманд хоёр, нийт таван эерэг тохиолдол бүртгэгджээ.

Аймгийн хэмжээнд коронавирусний халдвар авсан 423 тохиолдол бүртгэгдсэнээс 92.1 хувь буюу 390 нь эдгэрч, нэг хүн нас барсан ба одоогоор 32 хүн хэвтэн эмчлүүлж байна.  Тусгаарлах байранд 1, гэрийн ажиглалтад 102 хүн байгаа аж.

Вакцины эхний тунгийн хамралт 92.8 хувь байгаа бол бүрэн тунгийн хамралт 70.6 хувьтай байна. Сүүлийн өдрүүдэд халдвартай бүс нутгаас халдвар зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэхээс гадна вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ч хөнгөн хэлбэрээр халдвар авах тохиолдол гарч байна. Тийм учраас вакцинаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn